Thursday, June 2, 2011


Яагаад iBT TOEFL өгөх ёстой вэ ?  
Хэрэв та АНУ Канадын их дээд сургуулиуд болон дэлхийн бусад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудад суралцахыг хүсэж байгаа бол их дээд сургуулийн Англи хэлний шаардлагын стандарт хэлбэрээр тогтоож өгдөг TOEFL® iBT шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг.
TOEFL® iBT шалгалт нь Англи хэлний чадварыг тогтоодог шалгалтуудаас хамгийн өргөн тархсан нь бөгөөд дэлхийн 136 оронд 6000 гаруй коллеж, их дээд сургууль болон лицензэт агентлагуудад хүлээн зөвшөөрөгддөг.
TOEFL® iBT шалгалтыг дэлхий дээр нийтдээ 4300 тестийн төв хурдан шуурхай тогтоосон графикын дагуу амжилттай зохион байгуулан танд үйлчилж байна.
Англи хэлний чадвар тогтоох
TOEFL® iBT шалгалт нь таны Англи хэлний чадварыг унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 чадварын хүрээнд /Academic/ буюу их дээд сургуулийн түвшинд шалгаж тогтоох зорилготой юм.
iBT TOEFL тестийн агуулга
TOEFL® iBT шалгалт нь таны Англи хэлний мэдлэгийг ерөнхийдөө унших, сонсох, ярих, бичих чиглэлээр тогтоодог боловч эдгээр чадваруудыг хосолсон хэлбэрээр голдуу шалгадаг. Тухайлбал уншлагын тэкстүүд таниас үгсийн сан унших чадварыг шалгахаас гадна дүрмийн мэдлэгийн түвшинг шалгах, мөн эссэ бичих өгөгдөл нь тухайн тэкстыг сонсоод, мөн түүнтэй төстэй тэкст үншаад эцэст нь дүгнэлт хэлбэрийн эссэ бичүүлэх гэх мэтээр /Integrated/ буюу олон талт чадварыг шалгах хэлбэрээр хийгдсэн байдаг.
Тестийн шинэ загвар
Та уг шалгалтын асуултуудын бүтэц, төрөл, загварыг харж бэлдэж болох бөгөөд бэлдэх дараах боломжууд танд байгаа билээ. Эндээс та тестийн ерөнхий загварыг харна уу:
Унших Сонсох Ярих Бичих
Уншлагын текстийн тоо/ Сонсох харилцан яриа 3-5 Харилцан яриа: 2-3
Лекц:
4-6 2 чөлөөт ярианы өгөгдөл байна.
(өөрийгөө илэрхийлэх, сонголт болон шийдэл) 1 чөлөөт эссэний өгөгдөл байна. Мөн 1 олон талт эссэний өгөгдөл байдаг ба унших, сонсох, бичих гурвалсан хэлбэрээр явагдана.

Асуулт Сэдэв бүр
12-14 Харилцан яриа бүр: 5
Лекц бүр: 6 6 даалгавар 2 даалгавар
Үгийн тоо 700 орчим Харилцан яриа бүр: 400-500 (2-3 минут)
Лекц бүр: 500-800 (4-6 минут) Уншлага 100 үг.
Харилцан яриа 200 үг. /1 – 2 мин/ Лекц 200 – 300 үг. /1 – 2 мин/2 олон талт ярианы өгөгдөл сонсох ба ярих гэсэн хоёрлосон хэлбэрээр явагдана.
Харилцан яриа 200 үг. /1 – 2 мин/
Лекц 200 – 300 үг. /1 – 2 мин/ Чөлөөт эссэ - 300 – 350
Унших 250 – 300 үг.
Лекц 250 – 300 үг. /2 мин/
Бичих 170 – 220 үгтэй
Нийт асуултын тоо 36-70 51
Хугацаа 60-100 минут 60-90 минут 20 минут 50 минут
Оноо 0-30 0-30 Шууд олгогдсон 0 – 4 оноог 30 оноо руу хөрвүүлэн бодно. Шууд олгогдсон 0 – 6 оноог 30 оноо руу хөрвүүлэн бодно.
Нийт оноо 0-120

No comments:

Post a Comment